
Иранд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 500 гаруй хүн амиа алдсан гэж Associated Press агентлаг HRANA Хүний эрхийн байгууллагыг иш татан мэдээлэв.
HRANA-гийн идэвхтнүүдийн мэдээлснээр, амиа алдагсдын тоо 538 хүрсэн бөгөөд үүнд 490 жагсагч, 48 аюулгүй байдлын албаныхан багтжээ.Үүнээс гадна 10,600 гаруй хүнийг баривчилжээ.
12-р сарын 28-нд Иранд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтын улмаас эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм.
Жагсагчдын эсрэг эрх баригчид, цагдаа нар нулимс асгаруулагч хий, хийн буу ашиглах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ. Хамгийн том жагсаал Тегеранд болсон бол хамгийн хүнд мөргөлдөөн тус улсын баруун болон баруун өмнөд хэсэг болох Малекшах, Керманшах, Лордеган хотуудад гарсан байна.
1-р сарын 11-нд Ираны эрх баригчид үймээн самуунд амиа алдсан хүмүүсийн дурсгалд гурван өдрийн үндэсний гашуудал зарлав
Иранд болсон үймээний үеэр 500 гаруй хүн амиа алджээ.