“Бид өчигдөр орой “Ритц” зоогийн газарт хооллолоо. Ширээг ягаан сарнай, цагаан хонин нүдэн цэцгээр чимэглэжээ. Гялалзсан
торгон даашинзтай хатагтай нар, чавхдаст хөгжмийн оркестр Пуччини, Чайковскийг эгшиглүүлнэ... Загасны түрс, далайн хавч, усан
үзэм, шинэхэн тоор...Хоолны хувьд ярих ч юм биш, гайхалтай байлаа. Шөнөдөө хүйтэн байсан ч далай яг л шил шиг харагдана”.
Анхны хийгээд эцгийн аяллынхаа үеэр Атлантын далайд сүйрсэн “Титаник” хөлгийн дээд зэрэглэлийн зорчигчдын нэг Уолтер
Дуг лас авхай тэмдэглэлийн дэвтэртээ ийнхүү бичжээ. Түүний сүүлчийн тэмдэглэлийн талаар “Титаник дээр идсэн сүүлчийн оройн
зоог” номд бичсэн байдаг. Тэгвэл аварга том хөлөг сүйрэх тэр орой буюу 1912 оны дөрөвдүгээр са рын 14-нд тансаг зэрэглэлийн
үйлчлүүлэгчид чухамхүү ямар хоол зооглосныг гэрчлэх цэсийг Их Британид дуудлагаар худалдах нь. Тэрхүү цэс банкны эзэн Вашингтон Дожийн үйлчлүүлсэн ширээн дээр байсан гэнэ. Тэрбээр эхнэр Рут Дож, хүү Жуниорын хамт тэр хөлөгт явж байжээ. Аймшигт ослоос амьд үлдсэн цөөхөн хүний нэг нь Рут Дож байсан бөгөөд тэрбээр хоолны цэсийг санамсаргүйгээр гар цүнхэндээ хийсэн нь ийнхүү түүхийн гэрч болжээ. Түүний хамаатан садан нь ийнхүү цэсийг олонд дэлгэж, худалдах гэж байгаа аж. Дуудлага худалдаа ирэх сарын 31-нд буюу “Титаник” хөлгийг бүтээсний 100 жилийн ойн өдөр болно.
Э.ХАНА