Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Найдандорж шинэ уран бүтээл хийх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр энэ удаа дэлхийн сонгодог уран зохиолын дээж болсон “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн “Гэрэлт Гэнжийн дурлал” жүжиг тавихаар болжээ. Жүжгийн зохиолыг Б.Галаарид бичиж, гол дүрд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон залуу жүжигчин С.Баасанжаргал нар тоглоно.