“Баян Монгол” чуулгын дуучин, соёлын тэргүүний ажилтан Ж.Уранчимэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан тоглолт хийхээр бэлтгэж байна. Тэрбээр 1970-1980-аад онд залуусыг уярааж байсан “Эх үрсийн элбэрэл”, “Оюутны намар” гээд олон сайхан дуу багтаасан “Эх үрсийн элбэрэл” тоглолтоо ирэх сарын 8-нд толилуулна. Тоглолтод “Баян Монгол” чуулгын эстрад найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат удирдан эгшиглүүлэх бөгөөд Монголын рок попын үе үеийн дуучид оролцох юм.