Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Sweetуmotion” хамтлагийнхан Unplugged тоглолт хийнэ. Ирэх сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд болох тоглолтод гавьяат жүжигчин Х.Tөмөрбаатар, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, дуучин Ж.Дашдондог, Н.Ганхуяг нар оролцож “Sweetуmotion”-ы бүсгүйчүүдтэй хослон дуулна. Мөн хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат, “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог, “Universe best songs” шоуны ялагч, “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс нар оролцоно. Тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаарч 30, 50, 70 мянган төгрөгийн үнэтэй гэсэн шүү.
А.АМИНА