Монгол хэлний яруу тансаг найруулгын уламжлал мартагдаж, тасрахад холгүй болсон гэж болох энэ үед “Монгол хэлний яруу найруулга. Б.Ринчен” хэмээх хоёр боть ном хэвлэгдэн гарлаа. Ш.Лувсанванданы шагналт, хэл шинжлэлийн доктор Ч.Чимэгбаатар энэхүү номыг бичжээ. Уламжлалт найруулах эрдмийг ерөнхий байдлаар онолчлон зааварлахаас зайлсхийж, бичгийн их утгач Б.Ринчений зохиол туурвилын жишээн дээр, үг хэллэгийг нь нэгбү рчлэн түүвэрлэн, дүгнэх хэлбэрээр бичсэн нь зохиолч, сэтгүүлч төдийгүй олон нийтийн хэлний боловсролд тустай ном болжээ. Тэргүүн дэвтэрт Б.Ринчен утгачийн хоршмол үгийн санг бүхэлд нь хамруулсан бол дэд дэвтэр нь тү үний яруу хэллэгүүдийн түүвэр, тайлбар, дүгнэлт, зөвл өгөөг багтаасан байна.