Монгол хэлээр сэтгэгдэл үлдээдэг гадныхан Facebook-т олон. Тэдний нэг болох Сулеман Елмек хэмээх 47 настай Турк хүн бий. Тэрбээр 1993 онд Монголд ирж, гурван жил амьдрахдаа монгол хэл сурчээ. Бид ихэвчлэн цаг агаар л ярьдаг байлаа. Ойрын хэдэн өдөр Туркт цастай байгаа сурагтай.
-Өнөөдөр цаг агаар ямархуу байна?
-Би Битлис хотод байна. Цас ихтэй байна аа, энэ жил. Хэд хоногийн өмнөөс баруун хэсгээр маш их цас орсон. Одоо ч гэсэн цас орсоор л байна. 48 цаг үргэлжилж байгаа энэ цасан хаялага 50 cм болжээ. Олон жил ийм цас ороогүй дээ. Энэ өдөөдөр авсан зураг...
-Та монголоор их сайн бичих юм аа?
-Баярлалаа. Би монгол хэл бага зэрэг мэднэ. Сонирхож байж сурсан юм.
-Яаж сурсан юм бэ?
-Монголд ирэхэд минь Андаа гэдэг залуу зааж өгсөн. Цагийн хичээл авсан юм л даа. Дараа нь МУИС-д хэлний бэлтгэлд сурсан. МУИС-ийн багш нар их сайхан хүмүүс байсан болохоор монгол хэл сурах амархан байсан. Лхагва, Болд, Сувд гэдэг багш нараар заалгаж монгол хэл сурсан даа.
-Турк, монгол хэлний найруулга зүй төстэй гэдэг юм билээ.
-Анх сонсоход их хатуу санагдаж байлаа. Гэхдээ багш нарын хүчинд сурсан шүү. Манай урал, алтай хэлтэй адилхан язгуур, нөхцөлтэй болохоор хурдан сурсан.
-Монголд ирээгүй удсан хэрнээ хэлийг нь мартчихгүй байна уу?
-Одоо хүртэл би монгол хэлээ мартаагүй. Монгол найзуудтайгаа Facebook-ээр холбогдож, монгол сайтаас мэдээ уншдаг болохоор гайгүй. Гэхдээ миний бичиж байгаа зүйлд алдаа байвал уучлаарай.
-Монголд хэр удсан бэ?
Гурван жил болсон. Анх 1993 оны наймдугаар сарын 25-нд очиж байсан. Туркээс Монголд удаан хугацаагаар байх болсон анхны хүн нь би байгаа юм. Урьд нь эрдэмтэд судалгааны ажлаар явж байсан гэсэн. Гэхдээ нэг их удаагүй. Харин би худалдааны компанийнхаа аж лаар очиж байсан юм.
-Дахиад ирэх үү?
-Энэ зун наад мын үеэр очих бодолтой байна. Цаг агаарын хувьд хамгийн таарамжтай үе нь юм шиг санагддаг. Бүх газар нь ногоороод их сайхан. Бас айраг гарна. Тэр үед л очих санаатай байна даа.
-Манай үндэсний хоол сайхан байгаа биз дээ?
-Тогоон дотор чулуутай хамт хийж гал дээр болгодог хоол их таалагдсан. Манай их сургуульд хоёр монгол багш хийж өгсөн юм. Лигдэн гуай, Дастан хоёр. Тэдэнтэй хамт говь руу явж байсан удаатай. Тэд үндэсний хоол гээд янз бүрийн л юм идүүлж байлаа.
-Тэр хоолыг хорхог гэдэг юм. Та Монголын хөдөөгүүр явж байсан бололтой.
-Монгол нутгаар их явлаа. Бараг талыг нь үзсэн байх аа. Турк Монгол хоёр эртний хөрш болохоор их сонирхсон хэрэг. Би түүх судлах дуртай. Тэр тусмаа Монголын түүх их сонирхолтой.
-Аялж явахдаа юу олж мэдэв дээ?
-Монгол турк хоёр хамаатан улс юм билээ. Турк үндэстэн Хөвсгөл аймагт амь дардаг юм билээ. Хасах 40 градусын хүйтэнд даарахгүй амьдардаг сонин улс байна лээ. Монголын Зас гийн газраас тэдэнд үнэ төлбөргүй байшин өгсөн гэдэг. Цаатангууд байшинд амьдарч чадахг \үй халууцаад, ханыг нь нүхэлж амьдардаг гэдэг юм билээ. Би цаатангуудын талаар тийм ч сайн мэдэхгүй.. Гэхдээ “Discovery” сувгаар Хөвсгөлд амьдардаг бөөгийн тухай нэвтрүүлэг гарч байсан. Турк руу нүүдэллэсэн цаатангуудын талаар ярьж байсан. Цаатангууд 1,2,3 гээд туркээр тоолж байна лээ. Уг нь тэдэнтэй уулзвал сонирхох зүйл олон л байна.
-Цаатангууд урцанд амьдардаг. Харин Туркэд л ханыг нь нүхэлсэн бай шингууд их байдаг... За тэр яахав, манайд байдаг гадныхны тухай ямар бодолтой байдаг вэ?
-Хэлний бэлтгэлд сууж байхдаа гадныхантай их таарч байлаа. Америк, япончуудаас гадна хятад, солонгос хүмүүс их юм билээ. Хятад бол танай хөрш улс. Гэхдээ Монголын ирээдүйд маш их аюул тарина гэж бодож байна.
-Ер нь туркууд монголчуудын талаар хэр сайн мэддэг вэ?
-Бид Чингис хааныг Туркийн хаан гэж их хүндэтгэдэг. Монголчууд Чингис хааныг өвөг дээдэс хэмээн хүндэлдэг бол бид ч гэсэн Туркийн хаан гэдэг юм. Тэгэхээр Монгол Улс Туркийн хамаатан улс юм уу даа. Тиймээс ч манайд Чингис нэртэй иргэд олон бий.
-Турк хэл дээрх Монголын тухай өгүүлэх ном, хэвлэл бий юү?
-Байгаа. Их олон бий. Түүхийн сурвалж бичиг болон аяллын ном их бий.
Елмек монголоор их сайн бичдэг.
Тиймээс ч ярилцлагынхаа төгсгөлд
Бүх монголын ард түмэнд сайн сайхныг
хүсэн ерөөе гэсэн шүү.
Т.НИПОНЬ