Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаан энэ сарын 11-нд эхэлнэ. Залуу дуучдад бие биенээсээ суралцаж, харилцан туршлага солилцох, өөрийнхөө хэм хэмжээг мэдэх боломж олгож, ур чадварыг өсгөх зорилготой уг уралдаанд энэ жил 19-30 насны 70-аад дуучин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Юндэнд хамгийн олон дуучин, Хо ролмаад хамгийн цөөхөн дуучин дуулах нь. Нэгдүгээр шатны шалгаруулалт урлагийн мэргэжлийн байгууллагууд дээр болсон бөгөөд хоёр, гурав дугаар шатны шалгаруулалт “Улаанбаатар” чуулга, ДБЭТ-т болох юм. Энэ жилийн уралдаанд орон нутгийн театр, чуулгын уран бүтээлчид идэвхитэй оролцож байгаа бөгөөд 10 гаруй аймгийн дуучин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
А.АМИНА