Орос хүүхэлдэйн кинонууд хөөрхөн шүү. Сургамжтай, сургаалтай бас хийсвэрлэл багатай, амьдралд ойр. Хойд хөршийн мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөгчид шилдэг 100 хүүхэлдэйн киноны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Эдуард Назаровын “Жил-был пес” тэргүүлж, Юрий Норштейний “Ежик в тумане” удаалав. Хоёр дугаарт жагссан уг бүтээл 2003 онд Оросын бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарч байжээ. Үүний араас Федор Хитрукийн “Винни Пух”, “Малыш и Карлсон”, “Корова” бичигджээ.
Э.ХАНА