“Өвлийн наадам-2012”-ын хүрээнд зохион байгуулж буй бүргэдийн баяр өчигдөр “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо. Тус наадамд эзнээ дуугаар нь хамгийн түрүүнд олж очсон, үнэгний арьсыг хурдан шаламгай шүүрсэн, амьд туулайг сурамгай агнасан бүргэдийг тус бүрт нь шалгаруулсан юм.
Мөн энэ үеэр казах үндэстний уламжлалт наадаан болох тулам булаалдах тэмцээн зохиолоо. Улсын хэмжээнд тав дахь жилдээ зохиож буй энэхүү баярт Баян-Өлгий аймгаас шилдгээр шалгарсан 20 бүргэдчин оролцов.