МУЭ-ээс жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэй уран бүтээлчдийнхээ үзэсгэлэнг гаргадаг билээ. Бүсгүй хүний торгон мэдрэмж, уран гараар бүтсэн бүтээлүүдийг дэлгэдэг “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2012” өнөөдөр нээгдэнэ. Үзэсгэлэнгээс үзэсгэлэнд уран бүтээлч бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж, ур чадвар, авьяас билэг нь өсөн дэвжиж, шинэлэг санаа, эрэл хайгуул, шинэ сэдвээр баяжиж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнд шинэлэг, шилдэг 100 гаруй бүтээлийг дэлгэх бөгөөд энэ сарын 18 хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үзэгчдэд нээлттэй байх юм. Эдийн засаг, нийгмийн хямралын аливаа нугачаанд сөхөрч бэрхшээлгүй уран бүтээлдээ үнэнч байж, Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд үндэсний урлагаа танин мэдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа зураач, уран бүтээлч бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.
Х.УЯНГА