Хөлбөмбөгийн фэнүүддээ, бүр тодруулбал Аргентиний шигшээ болон Испанийн алдарт “Барселона” баг, түүний лидер Л.Мессиг шүтэн бишрэгчдэд дуулгах нэгэн таатай мэдээ байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионел Мессигийн тухай сэтгүүлч Лука Кайолигийн бичсэн ном монгол хэлээр хэвлэгдэн гарчээ. Энэхүү гайхалтай тоглогчийн бага нас, дунд сургуульд сурч байсан үе, “Барселона“ багт ирсэн үе, түүнээс хойш од болон гялалзсан түүхийг энэ номд тун дэлгэрэнгүй, баримт материал арвинтайгаар хүүрнэн өгүүлжээ. Мессигийн амьдралын чухал үе бүрт хамтдаа байсан гэр бүлийнхэн, найз нөхөд, багийн андууд, дасгалжуулагч, хөлбөмбөгийн зүтгэлтнүүдийн ярилцлагыг ч оруулсан байна.
Г.ГЭРЭЛ