Унгарын хүндийг өргөлтийн тамирчин Янош Баранай Бээжингийн олимпод оролцох үедээ туйвангаа өргөж чадалгүй бие дээрээ алдаж, нуруу болоод тохойндоо маш хүнд гэмтэл авсан. Түүний гэмтэх үеийн бичлэгийг YouTubeээр 15 сая хүн үзсэн тоо цоо гарсан байна. Эдүгээ 28 настай Янош 2006, 2007 оны ДАШТ-д оролцож, тус бүрт нь 33 дугаар байр эзэлж байв. Харин гэмтэл авснаас хойш жилийн дараа спортдоо эргэн ирж, Европын АШТ-д долоо, ДАШТ-д 15 дугаар байрт орсон юм. Одоо тэрбээр Лондоны олимпод хүч сорих зорилготой бөгөөд Риоде- Жанейрогийн олимп хүртэл хүн дийг өргөлтөөр хичээллэх төлөвлөгөөтэй гэнэ.
Г.БАЯРСАЙХАН