Ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг БСШУЯ, Монголын оюун ухааны академи хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулна. Энэ сарын 17-нд болох тэмцээнд оюуны спортын 50 тамирчин хоёртын тоолол, нэр, зүс царай тогтоох, баганан үгс, түүхэн үйл яв дал, дуут цифр, тооны марафон, хүн хуанли, хөзрийн дараалал зэрэг төрлөөр өрсөлдөх юм. Оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг төрүүлэх, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах зорилготой уг тэмцээний шагналын сан гурван сая төгрөг гэнэ. Монголын оюун ухааны академийн тамирчид өнгөрсөн онд ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөн багаараа хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин ой тогтоолтын ОУХМ-ын болзол хангасан юм.
А.АМИНА