Монголын Зэвсэгт хүчний 91 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан “Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ” талархлын цэнгүүн хоёр дахь жилдээ энэ сарын 12-нд боллоо. Уг арга хэмжээний үеэр танхимд 2500 ахмад дайчин, төр нийгмийн зүтгэлтнүүд энгэр дүүрэн одон медалиа гялалзуулан сууж байсан нь бахархалтай байлаа. Цэнгүүний зорилго нь цэрэг эх оронч үзлийг суулгах, ахмад үеийнхнээрээ бахархах, эх оронч хүмүүжил олгох явдал юм. Тоглолтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Батлан хамгаалах яамтай хамтран зохион байгуулсан. Тус дүүргийн нутаг дэвсгэр дээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Батлан хамгаалах сургууль, цэргийн анги нэгтгэлүүд байдаг онцлогтой. Дүүргийн хэмжээнд 1300 цэргийн цолтой ахмад байдгаас генерал 20 гаруй, хурандаа 200 орчим амьдардаг. Тоглолт дөрвөн хэсэгтэй байлаа. ЦДБЭЧ-ынхан “Ардын арми”, “Дэлхийн чинээ нутаг” дуунуудаа өргөн барьж, Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургууль бүрэн бүрэлдх үүнээрээ оролцов. Тус тоглолтод ДБЭТ, Төрийн их найрлынхан ч оролцсон.
Т.САЙНБУЯН