Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн 50 жилийн ойн баяр энэ онд тохиож буй. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид оны турш цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ой тэмдэглэх арга хэмжээний эхний ёслол энэ сарын 16-нд болно. Гадаад харилцааны яам, ҮДБЭЧ хамтран зохион байгуулах уг ёслолын үеэр Төрийн үндэсний их найрал хөгжим “Монголын сайхан орон” нэртэй тоглолтоо толилуулна. Тоглолтод Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүд эгшиглэх юм.
Х.УЯНГА