Хоёр жилийн өмнө “(х+у)2=...!” гэсэн өвөрмөц нэртэй, өгүүлбэртэй тоотой үзэсгэлэн “Занаду” арт галерейд гарч байсан юм. Нэр нь дэндүү содон санагдаад тэр үзэсгэлэнг үзсэн. Нэр шигээ сонин, хурц, өнгөлөг бүтээлээр дүүрэн үзэсгэлэнгийн эзэн нь залуу уран бүтээлч А.Сонинбаяр байлаа. Тэрбээр энэ удаа “Тэнгэрийн таалалд” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Бөөгийн шашны хийсвэр сэтгэлгээг уран зургийн хэлээр гаргаж, далд бэлгэдлийн ертөнцөд аялах боломжийг олгосон 10-ныг гаруй бүтээлтэй “Тэнгэрийн таалалд” ирэх сарын 10 хүртэл таныг хүлээж байна. Зургуудаа арьсаар жаазалж, яс, төмөр зэргийг чимэг болгон зохиомжлон шигтгэсэн нь тун донжтой харагдаж байлаа.
Э.ХАНА