Шог зохиолч И.Цэрэнжамц хошин урлагийхантай нөхөрсгөөр “барьцаж”, дөрвөн сарын 1-нд тоглолт хийх гээд тун завгүй явна. “Хошин урлагийнхан олуулаа, харин би ганцаараа. Ганц дайчин ганцаардахгүй” гэж тун итгэлтэй хэлэх түүний тоглолт ихээхэн онцлогтой болох юм байна. Хошин бүтээлүүд нь монологи хэлбэрээр тайзан дээр амилж, Тусгаар тогтнолын ордныг инээдээр цалгиах гэнэ. Тус тоглолтод Арго багш урилгаар оролцож, Дуучин Н.Бямбажав, Л.Болдбаатар нар ая дуугаа өргөнө.
Л.ЧИМЭГ