Хэн нэгнийг дурсаж, үл таних хүний амьдралыг өөрийн сэтгэлд сургамж болгон шингээх нь Турк киноны “ховс” билээ. Харин зохиолч, найруулагч Нури Билгэ Жейлан бол Каннын кино ертөнцийн Турк өнгө юм. Тийм дээ ч “Нуригийн бүтээлд нэвтрэх нь Зэнгийн коаныг дотроо буулган саторид тэмүүлэх мэт...” гэсэн зүйрлэл бий. Түүнийг ямар хүн гэдгийг “Тосгон” (1997), “Тавдугаар сарын гуниг” (1999), “Алс” (2002) хэмээх кинонуудаас нь түвэггүй харж болно. Учир нь Нури энэ гурвалсан бүтээлдээ хүүхэд насныхаа тухай тод томруун харуулсан билээ. Харин 2006 онд туулж өнгөрүүлсэн амьдралынхаа түүхийг “Цаг агаар” киногоороо “ярьсан” нь түүний нэрийг олон улсад цуурайтуулсан гэдэг. Нуригийн шинэ уран бүтээл болох “Антоиад нэгэн удаа” киног “Black box” кино театрт 31-нд гаргах гэж байна. Сонирхуулахад, уг кино Францын кино наадмаас гранпри хүртсэн бөгөөд энэ сард Их Британийн кино наадамд оролцох юм.
Т.НИПОНЬ