Монголын сонгодог хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаан өчигдөр эхэллээ. Энэ удаа уг арга хэмжээ тун онцлогтойгоор нээлтээ хийлээ. Ж.Чулуун агсны хүү Ч.Чинбатын санаачлан зохион байгуулдаг уг наадмыг БСШУЯ, “Голомт банк”, “М.Н.Григорьева” сан хамтран зохион байгуулж, шагналын санг 35 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Уралдааны шүүгчээр Оросын нэрт хөгжимчин, концертмейстр, Дарима Лхасарановна, ОХУ-ын Улаан-Үд хо тын Дуурь бүжгийн эрдмийн театрын концертмейстр Дарья Станишевская нарыг урьжээ. Хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, ирээдүйн сонгодог хөгжмийн алдарт нуудыг тодруулах зорилготой уг наадамд Тува, Өвөрмонголоос өсвөрийн хөгжимчид ирж оролцож байна. Ийнхүү уг урал даан олон улсын хэмжээний томоохон наадам болж, өргөжин тэллээ.
Л.ТАНАН