Омголон, бардам, басхүү донжтой нэгэн бол гавьяат жүжигчин Д.Сосорбарам гэдэгтэй хүмүүс санал нийлэх биз ээ. Хэлсэн үг, хийж байгаа ажилдаа чамгүй хүрчихдэг тэрбээр шинийг санаачлахдаа ч сүрхий. Ганц хүний театр гэж бидний мэдэхгүй нэр томъёог гаргаж ирж, үзэгчдийн талархлыг хүлээсэн. Тэрбээр энэ удаа бас нэгэн шинэ санаа бодож олжээ. Кино театр байгуулж, кино хорхойтнуудыг баярлуулах гэнэ. Гэвч энгийн нэгэн кино театр уу, эсвэл эгэл бус кино театр уу гэсэн асуулт одоогоор нууц хэвээр байна. Ихэмсэг, элдэвтэй түүний дотроос бас л эгэл бус санаа гарах болов уу?
Л.МӨНХЧИМЭГ