Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооноос Орон нутаг дахь соёлын төвийн үйл ажиллагааг сайжруулж, иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор “Соёлын төв-чанартай үйлчилгээ” сэдэвт болзолт уралдаан зарлажээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй соёлын төвүүдийг бүрэн хамруулах уг уралдааныг оны эхнээс зарласан бөгөөд ирэх есд үгээр сард дүгнэх аж. Урлаг соёлын үйлчилгээг хүртээмжтэй хүргэж, иргэдийг соён гэгээрүүлэх үүргээ сайн биелүүлсэн соёлын төвүүдийн үйл ажиллагааг нь дэмжиж, сурталчлах зорилготой гэнэ.
Х.УЯНГА