Драмын мэргэжлийн урлагийн бай гуул лагууд жил бүрийн гуравдугаар са рын 27 буюу театрын өдрөөр өнгөрсөн жил хийж, бүтээснээ дүгнэж, шилдгээ тодруул даг уламж лалыг тогтоогоод есөн жилийг үд жээ. Ес дэх удаагийн “Гэгээн Муза” наад - мын шилдгүүд өнгөрсөн мягмар га ри гийн үдэш тодорлоо. Төвийн болон орон нут гийн театруудад туулай жилд бү тээж, үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч уг наадамд өрсөлдсөн юм. Драмын, хүүхдийн болон дуулалт жүжиг гэсэн гурван төрөлд сойсон бүтээ лүүдээс УДЭТ-ын уран бүтээлчдийн “Тэн гэрийн хүү” хол тасархай түрүүлэв. Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Монгол Улсад театрын урлаг үүсэж, хөгжсөний 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Тэн гэрийн хүү” драмын жүжгийн найман но мина цийн зургааг нь “олзолсон”. Мөн шилд гийн шил дэг бүтээлд олгодог Гранпри цом, таван сая төгрөгийн шагналыг ав ав. Сонир хуулахад, туулай жилийн шилд гийн шилдэг драмын жүжгийн зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч, зураач нь туулай жилтэй юм билээ. Гар, ганзага нийлсэн туулай жилтнүүдийн гурав нь “Гэ гээн Муза”-гийн эзэн болсон.
ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
Жүжгийн найруулагч: Б.Хишигзаяа (“Солгой харандаа”)
Тайзны зураач: Т.Сэржхүү (“Солгой харандаа” )
Хөгжмийн зохиолч: С.Батболд (“Солгой харандаа” )
Эрэгтэй гол дүр: Г.Гандөш (“Том хамарт одой” жүжгийн
Яковын дүрээр)
Эмэгтэй гол дүр: Б.Отгонсүрэн (“Солгой харандаа”
жүжгийн Баллуурын дүрээр)
Эрэгтэй туслах дүр: Д.Энхбат (“Том хамарт одой”
жүжгийн Урбаны дүрээр)
ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
Жүжгийн найруулагч: Б.Мөнхдорж (“Боржигон цэцэн”)
Тайзны зураач: О.Баярмагнай (“Боржигон цэцэн”)
Хөгжмийн зохиолч: С.Дашням (“Боржигон цэцэн”)
Эрэгтэй гол дүр: О.Ганзориг (“Арван тавны сар” жүжгийн
Хангарьдын дүрээр)
Эмэгтэй гол дүр: Р.Болортуяа (“Арван тавны сар” жүжгийн
Цэцэнцэцэгийн дүрээр)
ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
Жүжгийн найруулагч: Н.Наранбаатар (“Тэнгэрийн хүү”)
Жүжгийн зохиолч: Х.Цогнэмэх (“Тэнгэрийн хүү”)
Тайзны зураач: Я.Санжаасүрэн (“Ану хатан”)
Хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од (“Тэнгэрийн хүү”)
Эрэгтэй гол дүр: Г.Эрдэнэбилэг (“Тэнгэрийн хүү” жүжгийн
Модун)
Эмэгтэй гол дүр: С.Сарантуяа (“Оролмаа эх” жүжгийн
Оролмаа)
Эрэгтэй туслах дүр: С.Болд-Эрдэнэ (“Тэнгэрийн хүү”
жүжгийн Хан улсын элч, зайран)
Эмэгтэй туслах дүр: У.Уранчимэг (“Тэнгэрийн хүү”
жүжгийн Шунхуй хатан)-ы дүрээр “Гэгээн Муза”-гийн
соёрхол хүртэв. Түүнчлэн шүүгчдийн нэрэмжит шагналыг
Г.Дэмбэрэлсамбуу “Маргаашгүй хаан” бүтээлээр, БСШУЯнаас
шилдэг уран бүтээлчид олгодог шагналыг Г.Алтаншагай,
“Хүндэт Муза”-г гавьяат жүжигчин Ч. Алтан-Өлзий, нүүр
хувиргагч Ө. Уранчимэг нар авсан юм.