Улсын филармонийн симфони найрал хөгжмийн уран бүтээлчид энэ сарын 16-нд “Cinema night” тоглолтоо эгшиглүүлсэн. Уг тоглолтод “Индиан Жонс”, “Форест Гамп”, “Жэймс Бонд 007”, “Оддын дайн”, “Малина” зэрэг 14 киноны хөгжмийг симфони оркестр тоглосон юм. Оскарын шагнал хүртсэн болон үзэгчдийн сэтгэлд хоногшсон алдартай киноны дууг симфони найрал хөгжимд тохируулан найруулж сонордуулан, сонгодог хөгжмийг шимтэн сонсогчдын талархлыг хүлээсэн уг тоглолтыг үзэж амжаагүй хүмүүс “Cinema Night”-ыг дахиулах хүсэлтийг уран бүтээлчдэд тавьсан учраас ирэх сарын 13, 14-нд тоглохоор болжээ.
А.АМАР