Хүүхдийн зохиолч, үлгэрийн хаан хэмээн алдаршсан Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ныг Олон улсын хүүхдийн номын өдөр болгон дэлхийн олон оронд тэмдэглэдэг. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Хүүхдийн номын ордон хамтран багачуудыг номонд шимтүүлэх зорилгоор уг өдрийг 2004 оноос тэмдэглэсэн бөгөөд энэ жил ес дэх удаагаа уншигч хүүхдүүдийг номын ертөн цөөр аялуулах нь. Хүүхдийн номын өдрийн хүрээнд найман орны хэлээр хэвлэгдсэн Андерсений үлгэрийн номыг багтаасан үзэсгэлэн дэлгэж, багачууд алдарт зохиолчийн үлгэрээс сэдэвлэсэн жүжигчилсэн тоглолт толилуулна. Мөн энэ үеэр хүүхдийн зохиолчид уншигч багачуудтай уулзаж, хамт зургаа авахуулж, гарын үсэгтэй номоо бэлэглэх аж.
Х.УЯНГА