Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Билгийн үүдэн” бүрэн дунд сургууль сансрын нисгэгч Ю.А.Гагарины нэрэмжит болж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн үзэсгэлэн музей тус сургуульд нээгдлээ. Уг арга хэмжээнд ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа, Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Д.Баатарням, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд, ОХУ-ын Монгол дахь боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тус сургуулийн 4а ангийн сурагч Ө.Намуун сурагчдаа төлөөлж “Ю.А.Гагарины нэрэмжит сургууль болох зөвшөөрөл өгөөч ээ” гэсэн захидлыг Ю.А.Гагарины гэр бүлд илгээхэд охин Галина Гагарина нь зөвшөөрөл өгчээ. Музейд Ж.Гүррагчаа гийн сансрын нислэгийн үеийн түүхэн зур гууд болон багадаа хэрэглэж байсан эд зүйлийн загварыг дэлгэн тавьсан бөгөөд цаашид үзмэрээ баяжуулах ажээ.