Өчигдөр Монголын хошин урлагийнхан нэгэн дээвэр дор цуглан анхдугаар наадмаа зохион байгууллаа. Уг наадамд Монголын шилдэг таван продакшн оролцсон юм. Уламжлал болгон зохиогдох уг наадам улаан хивсний ёслолоор эхэлж, Б.Батзаяа Л.Чаминчулуун гээд ахмад үеийнхнээс авахуулаад залуу уран бүтээлчид хүртэлх хошин урлагт харьяалагддаг бүх хүн цугласан энэ томоохон арга хэмжээний үеэр хошин урлаг хэрхэн хөгжиж, ямар хэмжээнд очсоныг харуулж чадлаа. Улаан хивсний ёслолд ихэнх жүжигчид эхнэр, нөхрөө дагуулан ирж үзэгч олонтойгоо учрав. Мөн МУГЖ И.Одончимэг ээж болоод жил гаруй болсныхоо дараа анхдугаар наадамд ирсэн байлаа. Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн тус арга хэмжээнд бүх продакшнууд шилдэг үзүүлбэрээ үзүүлж үзэгч олондоо инээдээр бэлэг барьсан юм.
Л.МӨНХЧИМЭГ
photo by Г.Эрдэнэтуяа