БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо хамтран Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр баримт бичиг боловсруулж эхэлжээ. Бурхан Халдун уулыг Чингис хааны төрж, өссөн нутаг, дэлхийн анхны тахилгат уул гэдгээр нь дэлхийн өвд бүртгүүлэхээр болсон бөгөөд ирэх арванхоёрдугаар сар гэхэд материалаа Дэлхийн өвийн хороонд өргөн барьсан байх аж. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд хүсэлт гаргаснаар Олон улсын байгаль орчныг хамгаалах холбоо (IUCN) тухайн газарт очиж судалгаа хийн, үр дүнг танилцуулж, Дэлхийн өвийн хорооноос тухайн газрыг бүртгэх эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэдэг аж. Хэрэв дэлхийн өвд бүртгэгдвэл зургаан жил тутам Дэлхийн өвийн хороонд хамгаалалтын байдлыг илтгэж, шалгуулах үүрэгтэй байдаг аж.
Х.УЯНГА