Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй Морин хуурын олон улсын III наадам энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-нд болно. Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан, Дэлхийн морин хуурын холбоо хамтран зохион байгуулж буй энэ наадамд Монголын морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 200 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаач оролцохоор саналаа ирүүлээд байна. Наадмын хүрээнд хуур урлаачдын үзэсгэлэн, “Хууртай үдэш” арга хэмжээ, Монголын морин хуурчид болон гадаадын морин хуур сонирхогчдын тоглолт, эрдэм шинжилгээний хурал, мастер класс сургалт зэрэг арга хэмжээг зохион байгуулна.
А.АМИНА