Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит I сургуулийн есдүгээр ангийн сурагч С.Жаргалмааг “Дебют” онцоллоо. Оюуны спортын хаан хэмээдэг шатрын спортоор найман настайгаасаа хичээллэсэн тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай. Их мастерын болзол хангах зорилго тавиад, бүх цаг заваа бэлтгэлдээ зориулж байгаа 14 настай охины хэрсүүхэн ярианд анхаарлыг тань хандуулъя.
-Шатрын спортод хөтөлж оруулсан анхны багш нь хэн бэ?
Мэдээ ороход л өвөө минь шатрын нүүдэл заасан. Би багадаа хөгжим тоглодог, шатрыг ойр зуур нүүх хэмжээнд л сонирхдог байлаа. Найман настайгаасаа шатрын спортоор тууштай хичээллэж эхэлсэн. Шатрын спортоор зургаан жил хичээллэж байна. Зургаан жилийн хөдөлмөрийн үр дүнгээ сая хүртэж, өнгөрсөн сарын 23-27-нд болсон өсвөрийн шатарчдын Улсын аварга шал гаруулах тэмцээний алтан медаль хүртлээ. Улсын аварга болсноор тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх авдаг. Дэлхийн шатрын холбооноос хоол, байрны зардлыг нь даадаг.
-Өвөө нь шатар сайн тоглодог уу?
-Өвөө маань шатрын спортын дэд мастер цолтой. Би 2010 онд дэд мастерын болзол хангасан. Манай гэрийнхэн бүгд шатар тоглодог. Миний нагац Батгэрэл ахын найман настай охин одоо “Ирээдүйн одод” тэмцээнд оролцож, амжилт тай тоглож байгаа. Би тэр дүүдээ шатар зааж өгдөг.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн гэсэн. Өөр ямар томоохон тэмцээнд оролцож байв?
-2010 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон өсв өрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс өнгөрсөн жил хүрэл, 2008 онд мөнгөн медаль авсан. Шагналт байрт хэд хэдэн удаа шалгарч байсан. Түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах “Цагаан бэрс” тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байлаа. 2011 онд Бразилд болсон өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, чансаагаа өсгөсөн. Олон улсын тэмцээнд олон удаа амжилттай оролцсон.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна вэ?
-Ирэх зургаадугаар сарын 24-30-нд Шири Ланкад Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Түүнд оролцох эрхээ сая УАШТээс авлаа. “Урамтай шатар” шатрын клубт Украйн улсын гавьяат дасгалжуулагч, ХБНГУ-ын иргэн Леонид Рого вой багшийн удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа. Ул сын аваргын тэм цээн өнгөрсөн болохоор одоохондоо ачаалал харьцангуй багатай. Гэхдээ 09.00-18.00 цаг хүртэл бэлтгэл хийх үе олон.
-Шатар тоглож байхдаа ямар үед илүү сэтгэл хөдөлж, баярладаг вэ?
-Хэцүү байдлаас гарах гоё. Нүүдэлгүй болчихсон мэт санагдаж байхад маш удаан бодож байж оновчтой нүүдэл олж харах сайхан. Хэцүү өрөг тоглоод хожиход өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг.
-Эрдэж байгаад хожигдох үе байдаг уу?
-Тийм үе зөндөө. Өмнө нь хожиж байсан юм чинь одоо хожчихно доо гэж бодоод хэнэггүй тоглож байтал гэнэт хэцүү байдалд орчихсон байдаг. Бардам зан хөдөлсөн үед юу ч харахаа больчихдог юм. Хэцүү байдлаас гарах нүүдлээ ч харж чадахгүй, уйлах шахаад л сууж байдаг. Томоохон тэмцээн, шийдвэрлэх тоглолтод бол тэгэхгүй л дээ. Хичээж, хариуцлагатай тоглодог.
-Аль тэмцээний, ямар өрөгт хожоод хамгийн их баярласан бэ?
-Саяын улсын аварга шалгаруулах тэмцээний шийд вэрлэх өрөгт долоон удаагийн аварга Ү.Үүрийнтуяаг хожихдоо их баярласан. Тэр их хэцүү өрөг байсан. “Долоон удаагийн аваргыг даваад гарчихлаа” гэж хүн бүр баяр хүргэхэд их гоё санагдсан. Ү.Үүрийнтуяа маш сайн шатарчин. Улсын аваргын тэмцээнд оролцоход хамгийн чанга өрсөлдөгч маань байсан. Долоон жил тасралтгүй улсын аварга бол сон ийм сайн шатарчныг хо жиж улсын аварга болсон бо ло хоор надад энэ ялалт их амт тай, үнэ цэнэтэй байсан.
-Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
-Сэтгэлзүйч, эмч болно. Мөн их мастер болохыг мө рөө дөж, зорилгоо бол - гоод явж байна. Их мастер болоход олон даваа давна. Томоохон тэмцээнд оролцож, сайн тамирчдыг хо жиж оноогоо аваад явбал чансаа маань өснө. Ямар ч байсан их мастер болно гэдэгтээ итгэлтэй байгаа.
Х.УЯНГА