Зохиолч Г.Аюурзанын “Цасны роман” бичил тууж “Million writers award-2012” олон улсын утга зохиолын шагналд нэр дэвшжээ. “Million writers award” нь 2004 оноос хойш жил бүр зохиогдож байгаа бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгаруулалт юм. Шалгаруулалтад оролцох бүтээлд тухайн онд анх удаагаа цахим ертөнцөд хэвлэгдсэн богино хэмжээний зохиол байх шалгуур тавьдаг бөгөөд онлайнаар санал асуулга явуулж шилдгээ тодруулдаг аж. “Цасны роман”-ыг Мэтью Дэвис орчуулан, өнгөрсөн онд www.asiancha.com сайтад хэвлүүлжээ.
Х.УЯНГА