Соёлын төв өргөөний хоёрдугаар давхрын хойшоо харсан цонхны доогуур явсан хүн бүхэн гайхасхийн хэсэг зогсоно. Учир нь тэнд Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын өрөөнд сонгодог, эрхэмсэг, тансаг хийгээд хүчирхэг жааз хөгжим эгшиглэж буй. Хүн төрөлхтний шүтээн, домогт Фрэнк Синатрагийн “Strangers In The Night”, Элвис Преслигийн “Its now or never”, Майкл Бублигийн “Sway” болон агуу их Д.Лувсаншаравын “Дурлал хайрыг минь дамжуулаарай”, “Би чамд хайртай” зэрэг бүтээлүүд жааз хөгжмийн эгшгээр хэрхэн амилж буйг анзаарахгүй өнгөрөх хүн байна гэж үү. Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 13-ны 19.00 цагт болох “Strangers In The Night” жааз концертын хамт олныг бэлтгэлээ хийж байхад нь дуучин Н.Наранбаатартай уулзахаар очлоо.
-“Strangers In The Night” бол зөвхөн дуучин Наараагийнх гэхээсээ Монголд жааз гэсэн тодотголтой уран бүтээлч дийг нэгтгэсэн томоохон бү рэлдэх үүнтэй тоглолт болно гэж ойлгож байгаа, зөв үү?
-Өмнө нь манайд гадаад, дотоодын жааз хамт лаг, дуучдын тоглолт удаа дараа болж байсан шүү дээ. Энэ тоглолтын хувьд классик жааз, классик поп чиглэлээр нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болох юм. Тоглолтод маань 30-аад хүн оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан шилдэг бүтээлүүдээс дуулна. Хүн бүхний сэтгэл зүрхэнд шингэ сэн сайхан дуунууд тэр үдэш эгшиглэх учраас маш сонирхолтой тоглолт болно гэж итгэж байгаа. “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлаг, Улсын филармонийн утсан хөгжмийн бүрэлдэхүүн, “Киви” хамтлагийн ахлагч, соё лын тэргүүний ажилтан Ука, жааз дуучин Ц.Хулан, “Universe Best Songs-2009 наадмын шилдэг оролцогч Б.Солонго, “Nature sound” дуу лаачийн курсийн шилдэг төгсөгч Э.Номин гээд уран бүтээлийн андууд маань оролцоно. Дээрээс нь мэдээж манай “Hotspot” хамтлагийнхан байна.
-Жааз хэмээх тодотголтой энэ тоглолт юугаараа онцлог байх бол?
-“Баянмонгол” чуулгынхантайгаа ярилцсаны үндсэн дээр Монголд ийм состав бүрдээд, хөгжим ингэж дуугарч болдог юм шүү гэдгийг хүмүүст мэдрүүлэхийг зорьсон. Түү- нээс биш бид барууны юмыг дуурайгаад тоглоод байгаа юм биш. Бид жааз хөгжимд дуртай. Тиймээс сэтгэл зүрхээрээ нэгдсэн. Тэртээ тэргүй дэлхийн хаана ч, ямар ч том одууд үүнийг хийдэг. Энд нэг зүйлийг хэлэхэд, тоглолт маань ашгийн төлөө бус. Гэхдээ энэ олон уран бүтээлчийн цаг зав, хөлс хүчийг шавхан байж удаан хугацаанд бэлтгэсэн учраас тодорхой хэмжээнд урамшуулах нь зүйн хэрэг. Ямар ч гэсэн эхний ээлжинд тоглолтоо халуун дулаан уур амьсгал дунд, ирж үзээгүй нь харамсахаар тийм хэмжээнд хийхийг хүсэж байна. Монголын урлаг соёлын томоохон төлөөлөгчид урилгаар ирж үзнэ. Энэ удаагийн тоглолт маань амжилттай болоод үзэгчдийн таашаалд нийцвэл цаашид хийх илүү олон зүйлийн эхлэл тавигдана. Миний хувьд энэ чиглэлээрээ мюзикл тоглох мөрөөдөлтэй. Мөрөөдлөө биелүүлэх эхний шатаа тавьж байна.
-Хэдийгээр ашгийн бус гэж байгаа ч жааз хөгжмийг мэдрүүлэх сонгодог үдшийн тасалбар ямар үнэтэй байх нь сонин санагдаж байна.
-25 мянган төгрөгийн үнэтэй. Зарим мэргэжилтэн ийм хэмжээний тоглолтын тасал бар 30 мянган төгрөгийн үнэтэй байсан ч багадна гээд байгаа. Гэхдээ өнөөдөр бидэнд 25 мянган төгрөг ч бас мөнгө шүү дээ. Хамгийн гол нь жааз хөгжмийг сонсдог, дуртай хүмүүс нь зорьж ирээд, таашаал аваад гараасай гэж хүсэж байгаа. Би энэ тэрүүгээр гүйж билет шахахгүй. Хамаагүй, цөөн хүн ирж үзсэн ч болно. Тоглолтынхоо туршид бүтэн бичлэг хийж, дараа нь телевизээр цацах бодолтой.
-Яагаад Тусгаар тогтнолын ордонд тоглох болсон юм бэ?
-Эхлээд би “Улаанбаатар” зочид буудалд ч юм уу тоглоё гэж бодож байсан. Сүүлдээ ийм тоглолтыг үзэхэд заавал хүмүүс идэж, уугаад суух албагүй юм байна гэж бодоод Тусгаар тогтнолын ордныг сонгосон. Тэнд шинэлэг, тухтай, хамгийн гол нь бидний тог лох классик жааз хөгж мийн урсгалтай зохицсон орчинтой.
-Укатай их гоё дууг хамтарч дуулна гэж сонссон.
-Тэр бол сюрприз. Тоглолт дээр хүмүүс ирж үзээсэй гэж бодож байна. Хүн болгоны дуртай, маш сайхан дууг хамтарч дуулна.
-Яагаад жааз дуучин болсон юм бэ?
-Үгүй үгүй, би өөрийгөө яг жааз дуучин гэж хэлэхгүй. Жааз гэдэг чинь хөгжмийн маш хүнд төрөл. Би зүгээр л классик поп, классик жааз урсгалаар дуулна гэж бодож байгаа. Манай “Hotspot” хамтлагийнхан ч ретро поп чиглэлээр уран бүтээл туурвидаг. Хамтлагийн маань анхны “Retro Pop” цомог хэвлэлтээс ирээд байгаа. 10 дуутай уг цомгийнхоо бүтээлээс “Strangers In The Night” тоглолтын үеэр хүмүүст сонсгоно. Миний чин зүрхний нэг мөрөөдөл байдаг юм аа. Тэр нь өөрийн гэсэн үнэлэмжтэй, маш сайн үнэ цэнэтэй классик дуучин болох.
-Жааз хөгжмийн чухам юу нь сайхан гэдгийг үгээр илэрхийлж чадахгүй ч би түүнд өөрийн эрхгүй татагддаг. Өөрөөс тань энэ талаар асуумаар санагдаад болдоггүй.
-Урлагийн хамгийн дээд оргил нь жааз, сонгодог хөгжим гэж би боддог. Миний хувьд ч гэсэн урлагийн хүн болохоор зорьж яваагийнх хүсэл мөрөөдлийн минь хамгийн эцсийн зогсоол нь энэ хоёр.
-Хамтлагийнхаа шинэ цомгийн талаар жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-“Retro Pop” цомогт маань орсон 10 дуу бүгд маш сонирхолтой, өгүүлэмжтэй, романтизм үнэртсэн бүтээлүүд бий. Сүүлийн үед гарч байгаа уран бүтээлүүд нийтлэг, нэг хэвийн болсон шиг санагддаг. Бид тэднээс ялгарахыг хичээсэн. Шүлэг нь гэхэд зүгээр л хүмүүс хоорондоо ярилцаж байгаа юм шиг энгийн хэрнээ сонирхолтой.
-“Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлагийн гоцлол дуучнаар ажилладаг гэл үү?
-Яг ч тэгж хэлж болохгүй. Энэ хамтлагийг хэдэн сарын өмнөөс л бүрдүүлж тоглолтоо хийх гэж байна. Ер нь бол би өөрөө амьд хөгжмийн бас нэг бүрэлдэхүүнтэй. Тэдэнтэйгээ баяр ёслолын үеэр янз бүрийн арга хэмжээнд дуулдаг. Би амьд хөгжимд их дуртай.
-Бас дуу бичлэгийн студид инженерээр ажилладаг гэсэн. Дашдондог багштай гаа ойр ажиллаад их зүйл сурсан биз?
-2004 онд сургуулиа төгсөөд, Дашка багшийн “Nature sound” дуулаачийн курст суралцсан. Төгсөхдөө олон хүүхдээс шилдэг суралцагчаар шалгарч үлдсэн. Тэр үед багш маань дуу бичлэгийн чиглэлээр ажиллах санал тавьсны дагуу долоон жил тэнд ажиллахдаа их зүйл сурсан. Өнг өрсөн онд багшаасаа өрх тусгаарлан, өөрийнхөө “N11” дуу бичлэгийн студийг нээсэн.
-Бас дуу зохиодог гэж сонссон юм байна.
-Яах вэ. Ганц нэг дуу бий. “Миний Монгол” гэдэг дууны маань нэг хувилбарыг Буриадын гавьяат жүжигчин Чингис Раднаев дуулсан. “Миний Буриад” дуу одоо тэнд нэлээд хит болсон гэсэн.
-Ямар олон ажил хийдэг юм бэ. Зав тун хомс биз?
-Зав үнэхээр ховор шүү. Студийн ажил гэдэг чинь тухайн уран бүтээлээ гараас гартал нь өдөр, шөнөгүй зүтгэдэг. Ар гэрийн асуудал хойш тавигдах гээд байдаг тал бий. Багагүй хугацаанд ийм хэмнэлээр амьдарсан тул одоо амьдралдаа цаг зав гаргахаар шийдээд байгаа. Хөгжим сонсож, найруулга хийхэд хүний оюун ухаан, нерв дээд цэгтээ хүртэл ажилладаг. Тиймээс барууны орнуудад энэ чиглэлийн ажилтнууд өдөрт дунджаар зургаан цаг ажиллах нормтой байдаг юм билээ. Түүнээс илүү цагаар ажиллавал юу дуугарч, хаана нь алдаа байгааг анзаарахад түвэгтэй болдог.
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
-Аавыг маань Намнансүрэн гэдэг. Баянхонгор аймагт соёл урлагийн байгууллагын даргаар олон жил ажилласан, өөрөө бас “Од” гэж хамтлагтай байсан. Ээж ч их сайхан дуулж, бүжиглэдэг. Би эцэг, эхээс гурвуулаа. Айлын яг дундах нь. Одоо бас л аавын гэрээс өрх тусгаарлаж эхнэртэй болж байгаа (инээв).
-Урлагийн замд хэн хөтөлж оруулж байв. Дунд сургуулиа төгсөөд шууд “Nature sound”-д орсон уу?
-Үгүй. Би уг нь ХУИСийн Аялал жуулчлал, япон хэл ний ангийг төгссөн, тэс өөр мэргэжилтэй хүн ш дээ. Миний хувь тавилан байх л даа. Багаасаа урлагт их сонирхолтой байсан хүн сургуулиа төгсөхдөө найзуудаа дагаж дарвиад өөр сургуульд орчихсон. Хүүхэд байхдаа янз бүрийн дугуйланд явдаг, аав, ээж маань ч дэмж дэг байсан. “Тэмүжин” театрт морин хуур, лимбэ, бишгүүр хүртэл тоглож сурсан. ХУИС-ийг төгсөнгүүтээ эр гээд урлагийн замд эргэлт буцалтгүй орсон.
-“Би өөрийнхөө, гэр бүлийнхээ, эх орныхоо төлөө ийм зүйлийг хийнэ” гэж залуу хүний хувьд өмнөө тавьсан зорилго тань юу вэ?
-Уран бүтээлээ зогсолтгүй хийнэ, урагш явна. Өнөөдөр нийгэм бухимдалтай, эрээн бараан зүйл их байгаа энэ үед урлагийн үүрэг их. Шууд утгаараа биш ч гэсэн урлагаар дамжуулж нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэх, хүмүүст тайвшрал өгөхийг би хүсэж байна. Уран бүтээл хийхдээ хүртэл зүгээр л нэг сэтгэл хөдлөлөөр хандах бус, маш ихийг бодож тунгаах ёстой гэж үздэг.
-Залууст хандан юу хэлэх вэ?
-Өнөөдөр хийчих ажлыг маргааш гэж бүү хойш тавиасай, дуртай зүйлдээ өөрийгөө бүрэн дайчлаасай гэж хэлмээр байна. Тэгээд бас байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй байгаасай. Бидний амьсгалж байгаа агаар, ундаалдаг ус, биднийг гийгүүлж, дулаацуулж буй нар энэ бүхнийг хэзээ ч, хэн нэгнээс худалдаж аваад үр хойчдоо үлдээж болохгүй тул өөрсдөө хайрлах хэрэгтэй. Энэ зэргийн ухамсар манай залууст байх ёстой.
Түүний бэлтгэл дээр хэсэг байхдаа л “Бүх хөгжим гоё. Гэхдээ жааз бүр гоё” гэж
Л.Өлзийтөгсийн хэлсний учрыг, өөрийгөө яагаад жааз хөгжимд дуртайгаа,
урлагаас авч болох дээд зэргийн таашаалыг мэдэрчихсэн гэж бодож
явсан минь эндүүрэл болохыг ойлгов. Ажил, амьдралаа
хойш тавин сонсоод л баймаар жааз...
Л.ГАНЧИМЭГ