Хэнтий аймгийн Батноров, Бэрх, Хэрлэн сумын багш, сурагчдын “Уран бийр” үзэсгэлэн энэ сарын 2,3-нд Монголын хүүхдийн ордонд гарлаа. Туузан хатгамал, уран хайчилбар, зээгт наамал, зургийн зохиомж, оёдол зэрэг төрлөөр туурвисан 100-гаад хүүхдийн 1000 гаруй бүтээлийг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Тэдний авьяас, хөдөлмөрийг үнэлж Батноров сумын хөдөлмөрийн багш Э.Балжмааг Монголын залуучуудын холбооны “Алтан Од” шагнал, Монголын хүүхдийн ордны “Хүүхэд эрдэнэ” медалиар, мөн гурван сурагчийг “Авьяас” мөнгөн медалиар шагнасан байна. Тэд энэхүү үзэсгэлэнгээ аймаг, сумандаа гаргахаар төлөвлөөд байгаа аж.
С.УРАНЧИМЭГ