Монгол циркийн алиалагч, соёлын тэргүүний ажилтан, Т.Латиф агсны хүү, дуучин Л.Байзда, жүжигчин Л.Нурбулан нар өнгөрсөн жил аавынхаа дурсгалыг мөнхжүүлэх “Латиф” сан байгуулсан. Тус сангаас зохион байгуулах анхныхаа томоохон арга хэмжээ нь энэ сарын 7-нд болох гэнэ. Сангийн тэргүүн Л.Байздагаас энэ талаар тодрууллаа.
-Л.Нурбулан та хоёрыг аавдаа зориулж хүндэтгэлийн тоглолт хийнэ гэж сонслоо?
-Аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, хойч үедээ таниулах зорилгоор энэ хаврын анхны нүсэр шоу тоглолтыг хийхээр бэлтгэж байна. “UB palace”-т болох уг тоглолтод рок попынхон оролцоно.
-Ямар ямар уран бүтээлчид оролцох бол?
-“Нисванис”, “Маршал”, “Sync”, “Гурван бү- дүүн” хамтлаг, дуучин Б.Хонгор, “Хар сарнай” хамт лагийн Маадай нарын 20-иод уран бүтээлч бай гаа. Миний дүү Л.Нурбулан Монголын томоохон зохиолчдын богино өгүүллэгүүдийг уншиж, аавын хийж байсан алиалагчийн үзүүл бэрээс толилуулна. Би ерээд онд хит болж байсан дуунуудаа дуулна.
-Хандивын тоглолт гэсэн. Тоглолтын орлогыг юунд зарцуулах вэ?
-“Латиф” сандаа төвлөрүүлж, аавын дурсгалыг мөнхжүүлэх ажилд зарцуулна. Бас баримтат кино, ном бүтээж байгаа. Аавын нэрэмжит шагнал бий болгох, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зэрэг олон ажил төлөвлөж байна.
Х.УЯНГА