Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр тавина. Жүжиг, кино хэлбэрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон уг бүтээлийг дуулалт жүжиг болгох ажлыг жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий санаачлан зохион байгуулж байна.
Уг бүтээлийн найруулагчаар “Сайн уу, амьдрал минь” уран сайхны киногоороо үзэгчдийн танил болсон М.Болд ажиллах бол хөгжмийн зохиолчоор “Никитон” хамтлагийн даралтат хөг жимчин А.Болорхүү томилогджээ. Мюзиклд “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчид болон “Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаа, Д.Өнөрбаатар, жүжигчин Ц.Батхуяг нар тоглоно. “Найрын ширээний ууц” мюзиклийг ирэх сард үзэгчдэд хүргэхээр уран бүтээлчид нь төлөвлөж байна.
А.АМИНА