Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид нийслэлчүүдэд уран бүтээлээ толилуулахаар ганзага дүүрэн иржээ. Улсын хэмжээнд байдаг байнгын ажиллагаатай гурван симфони найрал хөгжмийн нэг, орон нутгийн ганц оркестр Дорнод аймагт бий. Тус аймгийн уран бүтээлчид симфони оркестроо танилцуулах тайлан тоглолтоо энэ сарын 10-нд Улсын филармонид хийнэ. Тоглолтод дэлхийн болон Монголын 23 шилдэг бүтээлийг эгшиглүүлэх аж. Дорнодын симфони оркестр 1978 оноос хойш тоглож байгаа бөгөөд өдгөө 27 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байгаа аж.
Х.УЯНГА