ДБЭТ-ын уран бүтээлчид ирэх ням гаригт П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглохоор товложээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт уг балетыг 1975 оноос Монголын үзэгчид өөрийн тайзнаа үзэж байгаа юм. П.И.Чайковский үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн уг балетаа 1875 онд бичжээ. Анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлэн амжилт олсонгүй. Удирдаач, бүжигчид, мөн үзэгчид уг балетын хөгжмийг ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан гэдэг. Харин 1895 онд Санкт-Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон юм. Хөгжмийн зохиолч Рикардо Дриго хөгжмийн найруулгыг шинэчилж, Мариус Петипа, Лев Иванов нар шинэ бү- жиг дэглэснээр дэлхийд алдаршсан уг балетын хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдана.
Х.УЯНГА