Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” түүхэн романаараа уран сайхны кино бүтээхээр бэлтгэл ажилдаа орсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Уг киноны зураг авалтын ажил өчигдөр эхэлсэн бөгөөд 1695 оны өвөл Тэрэлжид өвөлжиж байсан Галдан хааны цэргийн отогт Ховдын тэртээгээс Ану хатан их хөсөг хөдөлгөн нүүж ирж байгаа хэсгээс анхны кадраа авчээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас бэлтгэлээ базааж, хув цас, зэвсэг, жижиг эдлэлийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн “Ану хатан” киноны уран бүтээлчид дөрвөн улирал дамнан зураг авахаар төлөвлөжээ.
Киноны зөвлөх болон ерөнхий найруулагчаар ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Ж.Цог, ерөнхий продюсероор Д.Болдхуяг нар ажиллаж байгаа юм. Гурван удаагийн сонгон шалгаруулалтаар жүжигчдээ сон гож, 2012 оны гуравдугаар сард худалдаанд гарсан С-300 мэр гэжлийн камер оруулж ирсэн гэх мэдээллээр кино сонирхогчдын хорхойг хүргээд байгаа уг киноны Ану хатны дүрд “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд ардын жү- жигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба нар тоглож байна.
Манжийн дарлалын өмнөх ба эхэн үе, Манжийн дарлалын эсрэг ойрад-монголчуудын хийсэн эрэлхэг тэмцэл, Манж Дайчин улсын хамгийн хүчирхэг хаан Энх-Амгалан өөрийн биеэр Халхын нутагт гурван замын цэрэг хөдөлгөн ирж ойрадуудыг дарсан Зуун модны тулалдааныг дэлгэцэнд анх удаа үзүүлж байгаа нь энэ киноны онцлог юм.
Х.УЯНГА