Монголын анхны попера гэх тодотголтой “Нюанс” хамтлаг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 10 жи лийн ойгоо нижгэр тэмдэглэсэн билээ. “Нюанс” хамтлаг энэ удаа эрдэнэтчүүдэд уран бүтээлийн бэлэг барихаар бэлтгэлээ базааж байна. Тэд өнгөрсөн сард хийсэн “Бид ээждээ хайртай” тоглолтдоо багтаасан Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг дуунууд болон 10 жилийн ойн тоглолтод орсон уран бүтээл, дэлхийн сонгодог, попера дуунуудаа эгшиглүүлэх аж. Уг тог лолт энэ сарын 8-нд Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд болно.