УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг МАН олонхиороо авч үлдлээ. Огцруулах үндэслэл
хангалтгүй байсан уу?
-Ц.Нямдорж сайдыг огцруулах үндэслэлийг АН-ынхан арай өөрөөр томьёолсон. Нэгдүгээрт, худал ярьдаг гэдгээр нь. Ц.Нямдорж "Н.Энхбаяр даргыг баривчлах ажиллагаа болсон. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний бие оролцох ёсгүй" гээд л үнэнээ хэлчих хэрэгтэй байсан юм. Гэтэл тэгэлгүйгээр "Би унтаж байсан. Тэр шүүх, прокурор, АТГ-аас нь асуу" гэж байна лээ. Энэ нь ёс зүйн хувьд яалт ч үгүй ажлаа өгөх алдаа болсон. Хоёр дахь нь иргэний бүртгэл, ухаалаг үнэмлэхийн асуудлыг гацааж луйвар, булхай хийх гэж буйд бид асар их болгоомжилж байгаа. Хардаж ч байгаа. Хардах олон шалтгаан бий.
Ц.Нямдорж сайдын мэдэлд УБЕГ очсон тэр өдрөөс л ухаалаг үнэмлэхийг гаргахгүй гэж шулуухан мэдэгдсэн. Ялангуяа Улаанбаатар хотын бүртгэлийн асуудал сэжигтэй байна. Сөрөг хүчнийхэн иргэд амьдарч байгаа газартаа хуулийн дагуу бүртгүүлсэн эсэхийг хянах боломжгүй болгосон. Цахим хуудсаар нь тулгаж шалгах гэхээр огт болохгүй байгаа ш дээ. Энэ мэт хардлага төүүлж буй зүйл их байна. МАН сонгууль бүрээр иргэний бүртгэлийн будлиан хийдэг уламжлалтай. Уламжлалаа энэ удаа ч давтана. Тиймээс л бид Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг дэмжиж оролцсон.
-Огцруулах саналаас нэрээ татаж авсан Р.Раш, Д.Балдан-Очир нар нэр дэвших наймаанд автсан гэх хардлага байна л даа?
-Бид яаж мэдэх вэ. Гэх дээ л асар туйлбаргүй, хариуц лагагүй хүмүүс гэдгээ ха рууллаа. Ийм хүмүүст сон гог чид итгэх ёстой ч юм уу. Огцруулахгүй байсан юм бол ийм хэрүүл гаргаж, төрөөр тоглодог нь буруу. Нэг зүйлийг онцлоход Ц.Ням доржийг огцруулахгүй гэдэг нь энэ сонгууль луйвар булхайтай болно гэдгийг улам баталгаажууллаа. Огцруулах санал гаргачихаад буцсан гишүүд УИХ-аас уучлалт гуйх ёстой. УИХ-ын арваад хоногийн ажлыг аллаа ш дээ.
-Танай намаас гарга сан огцруулах үндэслэлийн хувьд Ц.Нямдорж сайд “Энэ ажлыг АН-ын дарга Н.Алтанхуяг сайд байхдаа гацаасан” гэж хэлсэн. Үнэхээр тийм зүйл болсон юм биш үү?
-Хэрэв Ц.Нямдорж УБЕГ-ын даргаар програмчилал мэддэг, систем ойлгодог, мэргэжлийн хүн авсан бол хүндрэл гарахгүй. Одоо Ц.Нямдоржийн багийн нөхдүүд үнэмлэх хэвлэж байгаа хүмүүстэй хамтран ярилцлага өгөх дөө мэдэхгүй, ойлгохгүй байна шүү дээ. Ойлгохгүй хүмүүстэй цаад мэргэжлийнхэн юу дуртайгаа л ярина. Дээр нь мэргэжлийн хүмүүсийг ажлаас халсан нь бүр том алдаа. Үнэхээр сонгуулиар тоглочихъё гэж бодож, хичээж байх шиг байна.
-Одоо яаж ч ажиллаад ухаалаг үнэмлэхийг гаргах боломж байхгүй гэсэн үг үү?
-Орхиж болохгүй. Энэ ажлыг заавал хийх ёстой. Манай намынхан ухаалаг үнэмлэх гаргахыг бүх хувил бараар шахаж шаардаж байна. Сонгуулийн хугацаанд ухаалаг үнэмлэхийг хэвлэх хэрэгтэй. Ядаж Улаанбаатар хотын иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж байж сонгууль явуулах учиртай. Нийслэлд 600 гаруй мянган сонгогч байгаа. Эрх баригчдын гол будлиан, луйвар хийдэг газар нь нийслэл. Нийслэлийнхэн нэгнийгээ таньдаггүй. Хороон дарга ч хүмүүсээ танихгүй, хэсгийн дарга нь сонгогчдоо мэддэггүй гээд асуудал их. Үнэмлэх хэвлэхгүй байгаа нь ийм замбараагүй байдлыг ашиглаж луйвар хийх гэсэн оролдлого.
-АН эрх баригч хүчинтэй өрсөлдөхөд бэлэн үү?
-Бид бэлэн байгаа. Ялах нь тодорхой. Бидний хийх хамгийн гол ажил бол мөрийн хөтөл бөрийнхөө онцлогийг олон түмэнд танилцуулах. Юу хийх вэ гэдгээ нарийн тодорхой гаргаж ярих хэрэгтэй байна. Тухайлбал, боловсролын асуудал байна. Сурах хүсэлтэй хүүхэд л ном сурдаг. Харин юу заах вэ гэдэг нь тодорхой байдаг юм. Олон өөр ухагдахуун заана гэж байхгүй. Нэг сэдвийн хичээл л үзнэ. Харин яаж зааж, сургах вэ гэдэг нь чухал. Ийм хөтөлб өрийг бий болгох хэрэгтэй. Үүнийг АН ирэх дөрвөн жилд хийнэ. Монголын маргааш бол боловсрол. Боловсролтой иргэнтэй болохгүй л бол Монгол хөгжихгүй. Монголчууд эх орондоо эмчлүүлдэг боломж бий болгох хэрэгтэй байна. Үүнийг АН анхаарч бодлогоо боловсруулсан. Харамсалтай нь Ц.Нямдоржийг огцруулах, намаасаа гарах гэх мэт хэрүүлээр олны анхаарал татаад, эсвэл цахим үнэмлэх хэвлэхгүй гэж самууруулаад биднийг төлөвлөсөн ажлаа хийх боломж олгохгүй байна. Бидний дэвшүүлж бай гаа оновчтой, бодитой мөрийн хөтөлбөрийг сонгогчдод хүргэхгүй байх гээд хичээж байна шүү дээ, цаадуул чинь.
-Тэдэнд тэгж хичээх ямар шаардлага байгаа юм бэ?
-Тэдний мөрийн хөтөлбөрт оригинал юм байхгүй шүү дээ. Байнга хуулдаг. Өнгөрсөн сонгуулиар АН-аас “Эрдэнийн хувь” хэмээх ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, асуудлыг шийдэх бодлогын баримт бичиг баталсан. Гэтэл түүнийг нураах гэхдээ 1.5 сая төгрөг бэлэн өгнө гэж яриад л сонгуулийг сонгууль биш болгосон. Уг нь бид бэлэн мөнгө биш, өсөн нэмэгдэх хувь цааг л санал болгосон юм. Одоо юу сэдэж, хаанаас хуулбарлаж байгааг хэн мэдлээ. Цалинг 1,3 сая болгоно гэдэг бас л үлгэр. Аудитын газар зөвшөөрөөгүй буцаасан. Ингэж л ажилладаг хүмүүс.