Дорноговь аймгийн Алтанширээ сумын иргэн Р.Эрдэнэцогтын буурал гүүнээс ихэр унага мэндэлжээ. Тус сумын Тойг багт удам дамжин мал маллаж амьдардаг тэднийхэн энэ явдалд ихэд бэлэгшээж буй гэнэ. Гүү ихэрлэх нь ховор бөгөөд эд мал олон болохын ерөөлтэй гэж хууччуул ярилцдаг.