Нисэж буй шумуул борооны дусалд цохигдох нь хүн автобусанд мөргүүлэхтэй адил байдаг гэнэ. Хурдтай унаж буй дуслууд бяцхан шавьжинд нэг их хүндрэл учруулахгүй мэт боловч бодит байдалд хамгийн аюултай байдаг бөгөөд хог шүүрдэж байгаа мэт хаман авч, газарт шидэлдэг байна. Борооны дусал шумуулын биеийн жинг 50 дахин нэмэгдүүлж, дэлхийн татах хүчийг 100-300 дахин ихэсгэдэг аж. Шумуул хөнгөн жингийнхээ ачаар энэхүү аюулыг давдаг юм байна. АНУ-ын Атланта мужийн технологийн дээд сургуулийн инженер Дэвид Ху үүнийг туршилтаар баталжээ. Тэрбээр торонд байгаа шумуул руу шахуургаар ус шүршин лабораторид туршилт хийсэн гэнэ. Энэ үед шумуул бултах гэж оролдохын оронд борооны усыг “жолоодон”, хөдөлгөж байв. Үүнийг “шумуулын жолоодлого” хэмээн нэрлэсэн байна.
Жин нь шумуулыг борооны дуслаас амьд гарахад тусалдаг ч хүчтэй салхи, шуурга зэрэг байгалийн олон үзэгдлээс бултах аргагүй гэнэ. Хөх түрүү, морин хэдгэнэ зэрэг шумуулнаас том шавьжнууд харин уснаас зайлж чаддаггүй юм байна.
Г.Сайнзаяа