Австрийн “Нарр” хэмээх амьтны хүрээлэнгийн хамгийн урт настай оршин суугч болох эрэгчин, эмэгчин хоёр яст мэлхий өдгөө 115 насалж буй бөгөөд нэг бүлд хамтран амьдраад 100 гаруй жил болсон тухай тус хүрээлэнгийн захирал ярьжээ. Нэг зууны туршид хамтдаа байсан Польди, Биби хоёр бие биенээсээ залхах болсон гэнэ.
Сүүлийн үед эмэгчин Биби хөгшнийхөө дэргэд байхаас дургүйцэх болж, улмаар хазаж, хөөж туух болсон учраас “Нарр”- ын мэргэжилтнүүд тэдний “гэрлэлтийг” цуцалсан байна
“Тэднийг эвлэрүүлэх гэж янз бүрээр оролдсон ч тусыг олсонгүй. Биби ганц бие амьдралдаа тун сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгддэг” гэж тус хүрээлэнгийнхэн мэдээлжээ.
Ж.Цэцэг