Харсан хүн халаасаа хоослоод ч болов авмаар, нүд булаах тансаг зэрэглэлийн, цоо шинэ загварын төмөр хүлгүүдийн үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээгдлээ. Дэлхийн автомашины хөгжлийн чиг хандлагыг үзэсгэлэнд хүрэлцэн ирэгсдэд толилуулж, авто салбарын хөгжил дэвшил, бодлогын асуудлуудыг олон нийтэд хүргэхээс гадна замын хөдөлгөөнд оролцогчдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх мэдээлэл өгч, хэрэглэгч, худалдан авагч руугаа илүү чиглэсэн нь энэ жилийн АUTO-EXPO - 2012-ын онцлог болж байна.
Уг үзэсгэлэнд дэлхийн нэр хүнд бүхий авто брэндүүдийн албан ёсны дилер компаниуд оролцож өөрсдийн үйлчилгээ болоод 2013 оны шилдэг загварын автомашинуудыг танилцуулахаас гадна, автомашины дистрибьютер компани, банк, авто даатгал, авто техник, тоноглолын зэрэг 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа толилуулж байна.
МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ АВТОМАШИНУУД
HUMMER H1 Alpha - 2006 онд үйлдвэрлэгдсэн, HUMMER брэндийн хамгийн сүүлийн загвар. Энэхүү автомашин нь V8, 6500 турбо дизель хөдөлгүүртэй, 805 морины чадалтай аж. Одоогоор Монголд дөрвөн ширхэг л байдаг гэнэ. Тэдгээрийн нэгийг Асашёорюү Дагвадорж унадаг байна. Монголд байгаа хамгийн өндөр үнэтэй машинуудын нэг нь бөгөөд 300 мянган ам.доллараар худалддаг гэнэ. Үйлдвэрлэгч нарын HUMMER H1 Alpha-д өгсөн хамгийн чухал үнэлгээ нь түүний хөдөлгүүр “хэзээ ч эвдрэх ёсгүй” аж.
Mercedes Benz BRABUS B55 - Mercedes Benz-ийн CS500 загварт суурилан, нэмж тоноглосон. BRABUS бол Mercedes Benz автомашины хөдөлгүүр, салоны доторлогоог шинэчилж, их бие болон дугуйг нь загвар болон хүчин чадлын хувьд сайжруулсан брэнд юм. Иймээс энгийн Mercedes Benz автомашинаас үнэ нь 60-70 хувиар өндөр байдаг гэнэ. Энэхүү нэмж тоноглосон автомашин 560 мо рины хүчтэй, 2011 оны шинэ загварын титан дугуйтай, салоныг бүрэн шинэ чилж савхи болон илгээр бүрснээрээ онцлог. Суудал нь зорчигчдоо автомат массажаар үйлчилдэг байна. Мөн аль ч үүрэн холбооны сим картыг ашиглан автомашин дотроо Wi-Fi орчин бүрдүүлэх боломжтой. Үнэ нь 280 мянган ам.доллар. BRABUS брэндийн тодотгол болсон “В” логог авахын тулд тодорхой стандартыг хангах шаардлагатай. Уг брэндийн буфер, яндан, кузовоор тоноглож байж логог авах эрхтэй бол дог гэнэ. Монголд энэхүү тоноглол хийх зөвшөөрлийг ХБНГУ-д Mercedes Benz брэндийн автомашины үйлдвэрт мэргэшсэн хамт олон өнгөрөгч оны арванхоёрдугаар сард авчээ.
REXTON-II - Монголчуудын сайн мэдэх БНСУ-ын SsangYong брэндийн REXTON энэ онд “шинэ зүрх” буюу шинэ Xdi дизель хөдөлгүүрээр тоноглож, REXTON-II болон шинэч лэгджээ. Хөдөлгүүрийн багтаамж нь 2696 шоо см болсон байна.
“АВТОСАЛОН 2012”-ЫН ХАМГИЙН ХЯМД БАС ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ХӨЛГҮҮД
Range Rover EVOQUE - 133 сая төгрөгийн үнэтэй шинэ загвар нь саяхан орж иржээ. Загварын хувьд гоёмсог, дотор салоны өвөрмөц өнгө, шилэн дээвэр, халдаг суудал нь түүний онцлог. Шатахуун зарцуулалт нь 100 км-т 7-12 литр, шатахууны савны багтаамж 60 литр юм.
HYUNDAI VELOSTER-ийн шинэ загвар хүүхдэд ээлтэй, залуучуудад зориулсан машин юм. Учир нь нэг талдаа нэг, нөгөө талдаа хоёр хаалгатай юм байна. Тус үйлдвэрийн машинууд хямд үнэ, чанараараа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн төдийгүй түлш маш бага зарцуулдаг аж. VELOSTER нь 100 км-т 4.6 литр шатахуун зарцуулах бөгөөд хотын замд 10 литрийг иднэ. 140 морины хүчтэй, автомат, механик хосолсон хөдөлгүүртэй, суудлын тоо гурав.
HYUNDAI компанийн хамгийн дээд зэрэглэлийн машин нь EQUUS юм. Хурд хүч, тав тухыг дээд зэргээр хангасан, бензин хөдөлгүүртэй, 100 км-т 13-18 литр бензин зарцуулдаг, 336 морины хүчтэй,автомат хөдөлгүүртэй, хийн амортизатортай.
Уг үзэсгэлэнд Авто замын газар, ЗЦГ хамтран зохион байгуулагчаар
оролцож байгаа юм. Энэ үеэр ЗЦГ-ын байцаагч, хошууч Д.Сонсголмаатай уулзахад “Техникийн бүрэн бүтэн байдал хүний амь настай холбоотой. Шинэ дэвшилт технологи бий болсноор автомашины чанар, өнгө үзэмж, сайжирсан. Хөдөлгөөнд соёлтой оролцуулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор ЗЦГ хамтран оролцож байна. Сүүлийн үед бага насны хүүхэд автын осолд өртөх нь ихэссэн. Бид бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн суудал байрлуулахыг шаардаж байгаа. Тиймээс хүүхдийн суудал багачуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд ямар чухлыг харуулсан үзүүлэн, сургалт давхар зохион байгуулж байна” гэв.
NISSAN SUNNY - Монголд ердөө арван ширхэг л орж иржээ. Хөдөлгүү рийн багтаамж 1500 шоо см. дөрвөн цилиндртэй, үл хамаарах тэнхлэгтэй, дөрвөн шатлалт автомат хурдны хайрцагтай. SUNNY 2012 онд шинэчлэгдэхдээ маш жижиг хөдөлгүүртэй болжээ. Үйлдвэрлэгчид экологид ээлтэй технологиор бүтээж, шатахууны шаталт хамгийн сайн байхуйц зо хион бүтээснээр 100 км-т 9 литр шатахуун зар цуулдаг болсон байна. Монголчууд бидний сайн мэдэх энэ хөлөг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулах нь. Үнэ нь 27 сая төгрөг.
СПОРТ АВТОМАШИН
NISSAN Juke - XXI зууны “шинэ спорт давалгаа” нэртэй болоод байгаа. Ингэж нэрлэх болсон шалтгаан нь ашиглалтын зөв харьцаа, маневрлах чадвар, огцом хурд авалт, 190 морины хүчтэй, 1,6 литр багтаамжтай шинэ бензин хөдөлгүүр зэрэг нь юм. Дотор салоны суудлын хэлбэр, доторлогооны өнгөний шийдэлд спорт шинж агуулагджээ.
FORD RAPTOR - Манай замд сүүлийн үед том оврын FORD загварын автомашин үзэгдэх болсон. Уг үзэсгэлэнд тавигдсан энэ оны шинэ загварын FORD RAPTOR яахын аргагүй хараа булааж байсан. 6200 шоо см-ийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй, шатахуун зарцуулалт нь 100 км-т 15-21 литр иддэг энэ төмөр хөлөг 94 сая төгрөгийн үнэтэй байна.
О.БАТ-УНДРАХ, Ө.ЦЭРЭНЧИМЭД