44 настай канад эмэгтэй Шелли гэртээ 1100 гаруй туулай тэжээж, хүрээлэн буй орчноо бохирдуулсан хэргээр шүүхийн хаалга татжээ. Тэрбээр сайхан сэт гэлээр тэдгээр амьтныг тэжээж байсан гэх авч байр талбай, тэжээлийн хүрэлцээ муу байснаас 600 гаруй туу лай өвдөж, тахир дутуу болсон учраас тэднийг албадан устгахад хүрсэн байна. Ийм арга хэмжээ аваагүй бол орчиндоо элдэв халдварт өвчин тараах магадлал өндөр байжээ.
Түүнчлэн зарим туулай цахилгаан утас мэрж байгаад тогонд цохиулан үхсэн аж. Амьтан тамласан гэдэг үндэслэлээр Шеллийг буруутгаж байгаа юм. Буруугаа хүлээсэн түүнд ял онооход тун хэцүү байгаа аж. Учир нь тэрбээр дээрмийн халдлагад өртсөний улмаас сэтгэцийн өвчтэй болсон гэнэ.
Э.Хана