Аварга биетэй, аймаар төрхтэй намгийн эзэн Шрекийн тухай хүүхэлдэйн кино орчин үеийн хүүхдүүдийн хамгийн хайртай баатруудын тоонд багтдаг. Сайхан сэтгэлт Фиона гүнж ч тэдний нэг. Балмад Шрек сайхан сэтгэлт Фионад сэтгэл алдарч, улмаар хүмүүждэг шүү дээ.
Тэгвэл “Шрекийн адал явдал” киноны баатрууд анхнаасаа л кинонд гардаг шигээ “төрөөгүй” гэнэ. Эсрэгээрээ Шрекийг хүмүүжилтэй, дуулгавартай, Фионаг хор шартай, балмад байхаар зохиолд анх тусгасан байжээ.