Хүн төрөлхтөн дуугүй кино той танилцсан тэр жилүүдэд од болж байсан Элис Брэйди “Оскар”-ын шаг налаа үл та них нэгэн эмэгтэйд луйвардуул сан түүх тэй аж. “Хөгшин Чи кагод” ки нонд бүтээсэн туслах дүрээрээ тэрбээр 1939 онд “Оскар” хүртсэн боловч хорт хавдрын улмаас шаг на л гардуулах ёслолд очиж чадаагүй гэнэ. Тухайн үед шаг нал гардуулахаар түүний нэрийг дуудахад тайзан дээр нэгэн эмэгтэй гарч, “Оскар”-ыг нь гардан аваад, тун чиг сэтгэл догдлуулсан үг хэлээд буужээ.
Өөрийгөө Брэйдийн бие төлөөлөгч хэмээн танил цуулсан тэр эмэгтэй чухам хэн байсан хийгээд “Оскар” өдгөө хаана байгаа нь одоо хэр тайлагдаагүй нууц аж. Шагнал гардуулах ёслол болж өнгөрсний дараа Элис Брэйди “Оскар”-аа хүлээсээр байгаа тухайгаа болон бие төлөөлөгчөө явуулаагүй гэдгээ холбогдох хүмүүст дуулгаснаар тэрхүү луйвар илэрсэн юм байна. Нэгэнт сураггүй болсон уг шагналын оронд дахин нэгийг шинээр хийж, түүнд гардуулсан гэдэг.