Махыг хэтэрхий түлж, шарах явцад үүсдэг канцероген хэмээх бодис эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна мРНК уургийн хүчлийн бүтцийг эвддэг аж. Тэгвэл энэхүү үйлчиллийн нөлөөллийг буу цай тодорхой хэмжээнд бууруулж чадна хэмээн Америкийн эмч нар мэдээлжээ. Эрдэмтдийн баг мэрэгч амьтдыг хэдэн сарын турш бууцайгаар тэжээж, судалгаа хийжээ. Тэгэ хэд хавдрын шинж тэмдгийг 32-58 хувь бууруулж байсан аж. Бууцай хавдрын эсийн өсөлтийг хяз гаарладаг болохыг энэ туршилтаар баталсан гэнэ.
Бууцай бол нэг наст ургамал бөгөөд ислэг ихтэй учир хоол боловсруулах эрхтэн, ялангуяа шулуун гэдсэнд тустай. Арванхоёр нугалаа гэдсэнд шимэгддэг тул өтгөн хаталтад эмч л гэсэн үг. 100 гр ши нэхэн бууцайнд уураг гурван гр, А аминдэм 470, бета каротин 5600, К аминдэм 480, кальци 100 мкг агуулагддаг байна. Түүнчлэн төмөр, В амин дэмүүд, магни зэрэг хүний биед зайлшгүй хэрэгцээтэй эрдэс бодис ихтэй.
Э.Хана