Барселонд экологид ээлтэй цахилгаан хөдөлгүүрт “Renault Twizy” машины прокат үйлчилгээ нээгджээ. 50 км/ц хурдлах хүчин чадалтай, нэг удаагийн цэнэгээр 100 км туулдаг уг машин хоёр суудалтай.
Үйлчилгээний үнийн хувьд нэг өдрийн дотор 75 еврогоор хөлслөхөөс гадна цагаар бол 15-21 евро аж. Зөвхөн тус хотын иргэд гэлтгүй жуулчдад ч энэ үйлчилгээ нээлттэй. Өнгөрсөн жилээс Европын зах зээлд гарч, эрэлттэй байгаа “Renault Twizy”-г “цахилгаан зөгий” хэмээдэг аж.
Э.Хана