БНХАУ-ын Хубэй болон Шанхайн их сургуулийн эрдэмтэн Мин Цэлун, Дэ Юну нар угаалгын нунтгийг нарны туяагаар орлуулах арга олжээ. Ингэхийн тулд титаны давхар ислийг азоттой урвалд оруулсны дүнд нэгэн өвөрмөц материал гарган авсан аж. Уг материал нь гэрэл мэдрэгч нано системтэй бөгөөд агаарын температур өндөрсөж, халах үед нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг юм байна. Тэгэхээр “шидэт” материалаар хийсэн хувцас өөрийгөө цэвэрлэж, ариутгана гэсэн үг.
Даавууг хэдэн ч удаа угаасан өөрийгөө ариутгадаг чанараа алддаггүй гэнэ. Өмнө нь зөвхөн хэт ягаан туяагаар хир буртаг цэвэрлэдэг байсан бол одоо нарны шууд тусгалаар ус ашиглахгүйгээр хувцас угааж болох нь.
Г.САЙНЗАЯА